Үндсэн цэс
Хүүхэд багачуудын эрүүл мэнд, өсөлт хөгжилд зориулсан “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдмийн ундраа” сургууль дээр очиж танилцлаа. Тус хөтөлбөр энэ сарын 26-наас хэрэгжиж, нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Сурагчдад үдийн хоолноос гадна долоо хоногт гурван удаа сүү өгөх юм. Тус хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн санхүүжилтээр зохион байгуулж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар монгол хүүхэд бүр эх орондоо үйлдвэрлэсэн сүү ууж эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ амт, чанарт анхаарч, сурагчдад чанартай, сайн сүү өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн хоолоо сайн идэж, сүүгээ асгалгүй сайн уухыг хүүхдүүдэд зөвлөөд эрдэм боловсролдоо шамдан суралцаж, эх орондоо ихийг бүтээгч иргэд болохыг хүсэн ерөөлөө.

Дэлхийн олон улс орон хүүхдүүддээ сүү өгч, эрүүл мэндийг нь дэмжиж ирсэн туршлага бий. Тухайлбал, Япон Улс 1959 онд, Бүгд Найрамдах Солонгос Улс 1981 онд, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 2005 оноос сурагч хүүхдүүддээ сүү өгч эхэлжээ. “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн өсөлт, хөгжил сайжирч өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бие махбодын дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ. Хүний биед шаардлагатай амин болон тосны хүчил, аминдэм, шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, үндэсний аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно зэрэг ач холбогдолтой юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус сургуульд суралцаж, 1987 онд төгсжээ. Төрөлх сургуулиа зорин очих дуртай гэдгээ сурагчидтай ярилцах үеэрээ хэлж байлаа.
Ерөнхий сайд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид, багш, удирдлага, хамт олонд эрдмийн үйлсэд нь амжилт хүслээ.




| Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43