1950-аад оноос Монгол Улсад Уламжлалт анагаах ухааны салбарыг шинжлэх ухааны үнэслэлтэйгээр хөгжүүлэх болсон. Өнөөдөр улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны 8 эмийн үйлдвэр, 11 сургууль, 200 орчим эмнэлэг, амбулатори, 1100 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхийн 15 оронд Монголын уламжлалт анагаах ухааны 200 гаруй эмч мэргэжилтэн ажилладаг. Өнөөдрийг хүртэл уламжлалтын салбарынхан бие даасан байдлаар тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид хамтрах санаачилга гаргаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм. 2005 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага алсын хараагаа тодорхойлохдоо уламжлалт анагаах ухааныг судалгааны том салбар гэж нэрлэсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орон уламжлалт анагаах ухааны бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монголын уламжлалт анагаах ухааны салбарын хэтийн төлвийг хэлэлцэж байна |
|