Иргэний ёс зүйн боловсрол судлагдахууны ээлжит хичээлийн цахим контент MEDLE.MN-д байршив

Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх нээлттэй боловсролын MEDLE.MN платформ дээр Иргэний ёс зүйн боловсрол судлагдахууны 1-12 дугаар ангийн 782 ээлжит хичээлийг сургалтын хөтөлбөрийн агуулгын дагуу боловсруулан байршууллаа. Өөрөөр хэлбэл сургалтын төлөвлөгөөний дагуу заавал судлах хичээлийн бүх агуулгыг 15-20 минутад судлах цахим контент болгон боловсруулсан. Ээлжит хичээлийн цахим контент (ЭХЦК)-ыг судалснаар сурагчид хүссэн агуулгаа сонгон бие даан судлах боломжтой болсон төдийгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ юу үзэж судалж буйтай танилцах, хяналт тавих, мэргэжлийн багш нар бусад багш нарын сайн хичээлийн туршлага, арга зүйгээс суралцах, өөрийн хичээлдээ ашиглах, ялангуяа танхимын сургалт цахим хэлбэрээр явагдаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд MEDLE.MN платформ дээрх ЭХЦК нь багш, сурагч хэн хэн нь шууд ашиглах боломжтой цахим нөөц юм. Жишээ болгон анги бүрийн нэг ээлжит хичээлийн холбоосыг доор орууллаа. Танхимд багш хичээлийн төлөвлөлт, сэдвийн хүрээнд сонгосон нэгж хичээлээс аль нэг ээлжит хичээлийг сонгон ашиглах гэж байгаа бол эхлээд нэгж хичээлээ бүгдийг нь үзэхийг зөвлөж байна.
БАГА АНГИ
1-р анги Мэндлэх ёс
2-р анги Талархал
3-р анги Нөхөрлөл
4-р анги Зөв шийдвэр
5-р анги Ажил хөдөлмөр
ДУНД АНГИ
6-р анги Сургуулийн орчин дахь үйл
7-р анги Төв шулуун зан төрх
8-р анги Алс хэтийг харъя
9-р анги Тэвчээр хатуужилд суралцъя
АХЛАХ АНГИ
10-р анги Бусдыг болон орчныг мэдэрье
11-р анги Шүтэн барилдлага гүн үзэл
12-р анги Дөрвөн үнэн түүнийг цээрлэн хорих хэсэг

 


Иргэний ёс зүйн боловсрол судлагдахууны ээлжит хичээлийн цахим контент MEDLE.MN-д байршив
2024-01-05 10:54:48
Шинэ мэдээ
Санал асуулга