Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нийтэд толилуулж эхэллээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.
“Чингис хаан” үзэсгэлэнг 2025 оны 03 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ.
2023 онд Францын Нант хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэйгээр гарсан үзэсгэлэнг ховор сонин үзмэрээр баяжуулан “Чингис хаан” нэртэйгээр дэлгэжээ.
Үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм.
“Чингис хаан” үзэсгэлэн нь Прага хотноо албан ёсоор анх удаа гарч байгаа бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үе эхэллээ.
Нээлтийн үеэр мөн 2027 онд Прага хотноо 65 үзмэрээс бүрдсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулахтай холбоотой гэрээнд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш нар гарын үсэг зурлаа.
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ |
2025-03-12 14:30:44
2025-03-12 14:26:20
2025-03-12 14:22:47
2025-03-12 12:03:39
2025-03-12 12:01:53
2025-03-12 12:00:26
2025-03-12 11:59:04
2025-03-12 11:57:44
2025-03-12 11:55:49
2025-03-12 11:53:13