Хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссоос тавьсан саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, энэ сарын 10 буюу бямба гаригаас эхлэн 25-ныг хүртэл улаан түвшинд шилжиж хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Засгийн газраас хөл хорионы үед иргэдээ дэмжих зорилгоор иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо мөн тэрбээр зарлалаа. 

Түүнчлэн вакцинжуулалтыг улам эрчимжүүлэхийн тулд энэхүү хатуу хөл хориог тавьж байгаа бөгөөд энэ хөл хорио сүүлийнх байгаасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2021 оны хоёрдугаар сарын 25-нд Төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн. Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн" гэсэн юм.

Иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийг  арилжааны банкуудаар дамжуулан богино хугацаанд зохион байгуулах ажээ. Уг дэмжлэгийг хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1,072 авдаг хувьцааны данс гэх дансаар  олгох ажил өнөөдрөөс эхлэх юм байна.

 


Хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно
2021-04-08 15:48:19
Шинэ мэдээ
Санал асуулга