1143 хүнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн ээлжит мэдээллээр коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Сүүлийн 24 цагт 7102 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 60372 болж нэмэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд гурван хүн нас барж, Улаанбаатарт 1052, орон нутагт 91  тохиолдол илэрсэн байна.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас дархлаажуулалтдаа заавал хамрагдаарай. Батлагдсан дийлэнх тохиолдол вакцинд хамрагдаагүй иргэд байна. Тиймээс өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлахыг хүсч байна" гэв.

 


1143 хүнээс халдвар илэрчээ
2021-06-02 11:17:11
Шинэ мэдээ
Санал асуулга