Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүснэ

Цаг агаарын төлөв байдлын 9 дүгээр сарын 25-наас 29-ны өдрүүдийн мэдээг гаргажээ. Есдүгээр сарын 25-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Ихэнх нутгаар сэрүүсч, хүйтэн байх тул иргэд ханиад томуу тусахаас сэргийлж дулаан хувцаслахыг зөвлөж байна.

 Салхи 25-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга, 26-28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 


Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүснэ
2021-09-24 09:31:20
Шинэ мэдээ
Санал асуулга