Уурхайчид төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

Эрдэнэс Монгол нэгдлийн зөвлөлийн хурал 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр болсон. Энэхүү хурлаар охин болон хараат компаниуд 2020 онд хийсэн онцлох ажлуудаа танилцуулсан юм. Энэ үеэр “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайчин хамт олон коронавирус цар тахлын хүнд цаг үед хариуцсан чиг үүргийн зарим ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж чадсан гэдэг мэдээг дуулгасан юм.

Тодруулбал, Шивээ Овоогийн уурхайчид 2020 онд 2,005,0 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 2,007,3 мянган тонн олборлож, төлөвлөгөөгөө 100,1 хувиар давуулан биелүүлэв. Түүнчлэн “Багануур”-ын уурхайчид 2020 онд 4,000,0 мянган тонн нүүрс гаргаж, борлуулахаар зорьж ажиллан 4,050,5 мянган тонн буюу 101,3 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үетэй монголчууд нүүр тулсан ч уурхайчид ажлын сахилга, хариуцлагаа ухамсарлан зогсох эрхгүй ажиллаж байна.


Уурхайчид төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ
2021-06-08 12:20:58
Шинэ мэдээ
Санал асуулга