Галын аюулгүй байдлын сургалт зохион байгуулав

“Шивээ-Овоо” ХХК галын аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт ажилтнуудынхаа дунд сургалт явуулж байна. Тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс уг сургалтыг зохион байгуулж байгаа юм. 

Танхимын болон үзүүлэн байдлаар хийж буй уг сургалтаар галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг хэрхэн зохион байгуулах, гал гарсан үед авах хариу арга хэмжээ, багаж хэрэгслүүдийн бүрэн байдлыг хангах талаар мэдлэг олгох юм. Коронавирус цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл ахуй, аюулгүй байдлын журмыг баримтлан, бөөгнөрөл үүсгэхгүйгээр хэсэг нэгжүүдийн дунд цувралаар сургалтыг зохион байгуулж байна.


Галын аюулгүй байдлын сургалт зохион байгуулав
2021-06-07 15:20:25
Шинэ мэдээ
Санал асуулга