Үндсэн цэс
Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Цагаан сарын барилдааныг УОК-ын шийдвэрээр хориглосон. Харин наадмын бөхөө барилдуулахаар боллоо, гэхдээ үзэгчгүй. Бөхчүүд энэ шийдвэр хэр хүлээж авсан бэ?
-Энэ жилийн наадам цар тахлын дэгдэлттэй таарч байгаа тул хязгаарлагдмал орчинд, Улаанбаатар хотоос 80 километрын зайд орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зохион байгуулагдана. Энэ нь олон хүнийг бөөгнөрүүлэхгүй, наадамчин олны дунд эрсдэлтэй байдал үүсгэхгүйн тулд хийж байгаа ажил байх. Нөгөө талаас нь харвал наадам олон жил нэгэн хэвийн хэвшмэл байдалтай байсныг өөрчилж үзье гэсэн санаа байж болно. Техник, технологийн дэвшлийг ашиглан Монгол наадам, Монгол үндэсний бөхийг олон нийтэд, дэлхийн дахинд сурталчлах боломж гэж зохион байгуулагчид үзэж байгаа хандлагатай байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс жижиг талбайд зохион байгуулагдах бөхийн барилдааныг чанарын өндөр түвшинд олон талаас нь бичиж бөхийн барилдааныг илүү ойроос үзэгчдэд харуулахаар зорьж байгаа.
Ер нь Монгол наадмын бүтэн бичлэг архивт хадгалагдаж байгаагүй юм билээ. 512 бөх улсын их баяр наадамд зодоглох бол аймгийн наадамд 128 бөх, сумын наадамд 64 бөх тус тус зодоглох ба Үндэсний их баяр наадам улс орон даяар ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.
-Бөхийн барилдаан Төв цэнгэлдэхэд биш 13-р зуун цогцолбор жуулчны баазад болно гэсэн шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргалаа. Тэнд бөх барилдах боломж хэр вэ. Иргэдийн хувьд үүнийг эсэргүүцэж байна?
-Монголын наадмыг сурталчлан таниулж байгаа учир хиймэл зүлэг дэвсэхгүй, бөхийн барилдааны талбай тэгшхэн, байгалийн зүлгээрээ байгаа гэсэн мэдээллийг өгсөн.
-Бөхийн холбооны зүгээс бөхчүүд болон бөхийн галуудад ямар зөвлөмжийг өгч байгаа вэ?
-Үндэсний бөхийн салбар хорооноос холбоонд чиглэл өгч байгаа. Нийслэлээс зайдуу наадам болох учир хувийн бэлтгэлээ сайн хангах, бөхийн галуудаас нэг багш, дасгалжуулагчид наадмын талбайд орох мандат өгнө гэж заасан. Бөхийн галуудад баяр наадмын бөхийн салбар хорооныхон очиж яриа таниулга жил бүр хийдэг. Нэгдүгээрт допинг, сэргээштэй холбоотой, хоёрдугаарт засгийн газраас 2018 онд баталсан баяр наадмын бөхийн барилдааны дүрэм гэж бий, үүнд орсон нэмэлт өөрчлөлтийг танилцуулдаг. Энэ жилийн хувьд дотооддоо цар тахлыг алдаагүй учир бөхийн галууд хэвийн бэлтгэл, сургуулилтаа хийж болно.
-Улсын их баяр наадамд зодоглох бөхчүүдээс шинэ коронавирусийн шинжилгээ авна гэсэн. Хэзээнээс авах юм?
-Одоогоор энэ асуудал яригдаж байгаа. Дотооддоо цар тахал алдаагүй мөн гадаадаас ирж буй хүмүүсийн давтан шинжилгээний хариу яаж гарах вэ гэдгээс шалтгаалах учир яг эцэслэн шийдвэр гараагүй. Нөхцөл байдал хэвийн үргэлжилвэл бөхчүүдийг нарийвчилсан шинжилгээнд хамруулахгүй, халууныг нь үзэж барилдуулах боломжтой гэж үзэж байгаа.
-Улс, аймаг, сумдын наадмын цолонд өөрчлөлт орох уу?
-Яг л баяр наадмын тухай хуульд зааснаараа барилдаан явагдана. Аймгийн наадамд 128 бөх барилдах тул аймгийн харцага цол авах бөх гарахгүй гэсэн үг.
Эх сурвалж News.mn
| Ц.Магалжав: Энэ жилийн наадамд Э.Оюунболд барилдах боломжгүй |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43