Үндсэн цэс
Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг Засгийн газраас дэмжсэнтэй холбогдуулан Хууль зүйн сайд Х.Нямбаатар тодруулга хийлээ. Тэрбээр “Манай улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэнээр шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн. Анхдагч хуулийн төсөл нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, дэмжих, хамгаалах, урамшуулах, эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой цогц харилцааг зохицуулна.
Монгол Улсын иргэн бүр гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг холбогдох эрх бүхийг байгууллагад өгөх үүрэгтэй. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авлига, ашиг сонирхлын гомдол мэдээллийг цахимаар гаргана. Цаашлаад хүрээлэн буй орчинд хохирол учруулсан, хэрэглэгчийн эрх ашиг зөрчсөн, шударга бус өрсөлдөөний талаар мэдээллийг энэ хуулийн төслөөр зохицуулахаар зорьсон.
Шүгэл үлээх хэлбэр, шүгэл үлээгчийн мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагууд хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, дундын мэдээллийн сан үүсгэх, нууцлалыг нь хамгаалах, амь нас эрүүл мэндийг хамгаалахаар зохицуулсан. Шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаж, нийгэмд учруулсан хор хохирлоос шалтгаалан 100 төгрөгөөс 1.5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна. Хуулийн төсөл батлагдсанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт орно. Ирэх долоо хоногт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжигдвэл УИХ-аар хэлэлцүүлнэ. Мөн Шүүх шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийн төслийг өргөн барина” гэлээ.
| Шүгэл үлээгчид 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгоно |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10