Үндсэн цэс
Жагсаалд оролцож буй иргэд "Тайландад гацсан 150 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Иргэдийн ихэнх нь богино хугацаагаар буюу эмчилгээ хийлгэх, тэмцээн уралдаанд оролцох, сургалтад хамрагдах зорилгоор Тайландад очсон хүмүүс. Зөвхөн Тайланд төдийгүй Зүүн Азийн орнуудад гацсан иргэдийг татаж, Бангкок руу шууд нислэг хийж өгөхийг хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Зүүн өмнөд Азийн орнуудаас ирэх иргэдийг Сөүл, Токиогоор дамжуулан авна гэж төлөвлөж байгаа ч Япон, Өмнөд Солонгосоос 500 орчим иргэнийг татсаны дараа нислэг хийгдэхээр байгаа нь цаг хугацааны хувьд удаан байна гэж Тайландад гацсан 150 гаруй иргэдийн ар гэрийнхэн мэдэгдлээ. Тэд Монгол Улсын Онцгой комисст ШААРДЛАГА хүргүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ-Т ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 150 гаруй иргэд тусгай үүргийн онгоц хүлээсээр 2 сараас 4 сар гаруй хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд тус улсад түр гацсан иргэд өөрсдийн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг хүлээж, мөн үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, мөн тус улсын хууль дүрэм, хорио цээрийн хязгаарлалтыг чандлан сахиж, бид тэвчээртэйгээр өдөр бүр өөрсдийгөө тусгаарлан түр оршин сууж байна. Бид хорио цээрийн дэглэмтэй энэ үед суулт хийж, бичиг барин, төр засгаа шүүмжлэн эсэргүүцэн зогсож нийгэмд сөрөг уур амьсгал үүсгэлгүй Монгол улсын онцгой комисс, Комиссийн шуурхай штабын шийдвэрт итгэж, найдан хүлээж өдийг хүрлээ.
Гэвч одоо хүртэл биднийг татан авах талаар ямарч шийдвэр гарахгүйгээр үл барам 5-р сарын сүүлээр СӨҮЛ, ТОКИО, Зүүн өмнөд ази гэсэн чиглэлийн талаар яригдаж байна гэсэн мэдээлэлийг цацаж байсан боловч УОК-с гаргасан чартер нислэгийн 6-р сарын хуваарь дээр Зүүн өмнөд азийн нислэг багтсангүй. Тайланд улсын Бангкок хотод тусгай үүрэгт нислэг хийх бүрэн боломжтойгоос гадна тус улс иргэнээ авч байгаа улсын тусгай үүрэгт нислэгт нээлттэй гэдгийг зарласан боловч УОК-с ямар ч нислэгийг зохион байгуулсангүй.
Иргэдээ татан авах үндэслэлүүд:
Үүнд:
Дээр дурьдсан үндэслэлээр УОК-т доорхи шаардлага хүргүүлж байна. Үүнд,
| Тайландад гацсан иргэд Улсын онцгой комисст шаардлага хүргүүллээ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52